Солонгос судлалын хоёрдугаар семинар “Солонгос хэлний галигийн зарим асуудал” сэдвээр 2023 оны 03-р сарын 15-ны өдөр ОУУБИС-ийн А байрны 403 тоотод амжиллттай зохион байгуулагдлаа.

ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгийн “Их Сургуулийн Түшиглэн Хилийн Чанадад Солонгос Судлалыг Хөгжүүлэх Төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  Солонгос судлалын хоёрдугаар семинар “Солонгос хэлний галигийн зарим асуудал” сэдвээр 2023 оны 03-р сарын 15-ны өдөр ОУУБИС-ийн А байрны 403 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.

 Хоёрдугаар семинар нь “Солонгос хэлний галигийн зарим асуудал” сэдвийн хүрээнд МУИС—ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор(Ph.D) Г.Эрдэнэчимэг ‘Сонгдо юу? Сондо юу?’, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор(Ph.D) Д. Уртнасан ‘Гадаад үг галиглах арга -Солонгос хэлний жишээгээр-’ сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

Манай Солонгос судлалын гуравдугаар семинар 2023 оны 04-р сарын 12-ны өдрийн 16:00 цагт  танхим болон онлайнаар зэрэг явагдах ба танхимаар ОУУБИС-ийн А байрны 403 тоотод болно. Та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Солонгос судлалын хоёрдугаар семинарын материалыг татаж авах :