2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улирлын Солонгос судлалын хүрээлэнгийн нэрэмжит бакалаврын туслах оюутны тэтгэлгийн сонгон шалгаруулалт ажилттай явагдлаа



ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн 2025-2026 оны ажлын хүрээнд бакалаврын туслах оюутаны тэтгэлэгт оюутаныг сонгон шалгарууллаа. Сурлагын дүн болон ярилцлагын сонгон шалгаруулалтын үр дүнд ОУУБИС-ийн Солонгос хэл, соёлын тэнхим, Солонгос хэлний боловсролын тэнхим, Солонгос орон судлалын салбарын нийт 8 оюутанд сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олголоо. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
