Солонгос судлалын хүрээлэнгээс “#БНСУ_ын_хөгжлийн_төсөл, #хөтөлбөр: #Brain_Korea#Korean_Wave” хэмээх судалгааны бүтээлийг эмхэтгэн хэвлүүллээ. Энэхүү бүтээл нь “Global Korea”, “#Brain_Korea 21”, “#Branding_Korea”, #БНСУ-ын #хэлний_даяаршлын_хөтөлбөр, #БНСУ-ын #соёлын_үйлдвэрлэлийн_бодлого, #Солонгос_судлалын_даяаршлын хөтөлбөр гэсэн нийт #зургаан бүлэгтэй бөгөөд “мэдээллийн эрин”, “зөөлөн хүчний” эрин буюу 1990 оны сүүл үеэс БНСУ-д хэрэгжүүлж эхэлсэн боловсрол, хүний нөөц, олон улсад БНСУ-ын нэр хүндийг таниулах, тэлэх стратегийн чухал төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.

Өнгөрсөн зууны дунд үед оготны арьсыг “Солонгос хэрэмний арьс” нэрээр экспортолж, эмэгтэйчүүдийн урт үсийг ашиглан хиймэл үс үйлдвэрлэж экспортолж байсан БНСУ өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийг тэргүүлэгч, манлайлагч орны нэг болж чаджээ. Хоосноос эхэлж, дунд зэргийн хөгжилтэй улс болох түүхэн замналыг бид нийтлэгээр мэддэг билээ.

Уг бүтээлээр БНСУ дунд зэргийн хөгжилтэй улсаас өндөр хөгжилтэй улс болоход түлхэц болсон гол төслүүдийг онцлон, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг уншигчдад хүргэхийг зорьсон болно.