ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс 2025.09.18-нд “Солонгосын гадаад бодлого” сэдэвт солонгос судлалын 12 дахь семинарыг зохион байгууллаа. Тус семинарт МУИС-ийн УТОУХНУС дэд профессор Ж.Баттөр уригдан ирж “Соёлын дипломат ажиллагаа ба БНСУ-ын зөөлөн хүчний бодлого”-ын талаар мөн тус сургуулийн Дипломат орчуулгын тэнхимийн профессор Д. Долгорсүрэн “Mongolia’s balancing act between the South and North Koreas” сэдвээр Монгол улсын гадаад бодлогын байр суурь, үзэл баримтлалын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Солонгосын гадаад бодлого, соёлын дипломат ажиллагаа, зөөлөн хүчний бодлого, Хойд ба Өмнөд Солонгосын харилцааны талаар багш, оюутнууд, судлаачдад мэдлэг, мэдээлэл хүргэсэн чухал ач холбогдолтой семинар болж өндөрлөлөө.