2025년 국내외학술교류
“Хойд зүүн ба Төв Азийн нийгмийн бодлогын холбоо”-ны симпозиумд амжилттай оролцоо
2023 оны 9 дүгээр сарын 9-нд Абылай ханы нэрэмжит Казахстаны Олон улсын харилцаа, Дэлхийн хэлний их сургуульд Хойд зүүн ба Төв Азийн нийгмийн бодлогын холбооны симпозиум зохион байгуулагдлаа. “Ажиллах хүчний цагаачид болон тэдний гэр бүлийн бодлого” сэдвээр зохион байгуулагдсан уг симпозиумыг Казахстаны Олон улсын харилцаа, Дэлхийн хэлний их сургууль, Солонгос улсын Нийгмийн бодлого судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан юм. Илтгэгчид Солонгос болон Төв Азийн орнуудын цагаачлалын бодлого, цагаачдын эрх, БНСУ-ын ажиллах хүчний талаар баримтлах бодлого зэрэг сэдвээр илтгэл тавив. Абылай ханы нэрэмжит Казахстаны Олон улсын харилцаа, Дэлхийн хэлний их сургуулийн эрдэм шинжилгээ, мэдээллийн ажил хариуцсан дэд захирал Майра Успанова хэлэхдээ, ийм форум, уулзалт, симпозиумууд нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх том алхам юм гэж онцолсон байна. Тэрээр их сургууль цаашид чухал нийгмийн асуудлыг шийдвэрлэх талбай хэвээр үлдэхэд найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн нийгэмлэгийн тэргүүн Ноён Пак Сун Иль хэд хэдэн орны туршлагыг харьцуулан судалснаар нөхцөл байдлыг илүү том, тодорхой зургаар харж, шийдвэрлэх гарцыг хайхад дөхөм болно гэж онцлов. Монгол улсаас Олон улсын Улаанбаатар их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн захирал Кан Сон Хуа, Л. Мөнхнаран нар оролцож “Цагаач ажилчин, БНСУ-ын иргэдтэй гэрлэсэн Солонгос иргэдэд зориулсан солонгос хэлний өнөөгийн байдал, үүсч буй асуудал ”, “БНСУ ын гадаад иргэдийн гэр бүлийн талаар баримтлах бодлого- гэрээний ажилчид, оюутнуудтай холбоотой асуудлаар” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн Абылай ханы нэрэмжит Казахстаны Олон улсын харилцаа, Дэлхийн хэлний их сургууль төдийгүй Казахстаны Үндэсний их сургуулийн Ази хэлний тэнхимээр зочилж Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
“БНСУ-ын хөгжлийн төсөл хөтөлбөр” судалгааны форум
амжилттай зохион байгуулагдлаа
2025 оны 10-р сарын 22-ны өдөр Солонгос судлалын хүрээлэнгээс “БНСУ-ын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд” нэртэй бүтээлийг эрхлэн гаргасантай холбогдуулан судалгааны форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд форумын үеэр БНСУ-ын олон улс дахь нэр хүндийг бэхжүүлэх, зөөлөн хүчний бодлого болон стратегийн онцлог бүхий дараах хөтөлбөрүүдийг судлан хэлэлцэв. Үүнд: “Global Korea” (Ж.Баттөр, МУИС-ийн дэд профессор), “Branding Korea” (Э.Баярмаа, ОУУБИС), БНСУ-ын хэлний даяаршлын хөтөлбөр (Кан Сонь Хуа, Ph.D., төслийн ахлагч, дэд профессор), БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн бодлого (Б.Туяа, Ph.D., ОУУБИС, төслийн дэд ахлагч, ), Солонгос судлалын даяаршлын хөтөлбөр (Б.Алтай, ОУУБИС), мөн хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой “Brain Korea 21” (Л.Мөнхнаран, ОУУБИС) зэрэг хөтөлбөрийг танилцуулав. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт “Brain Korea 21” хөтөлбөрийн хэлэлцүүлгээр уг хөтөлбөрийн анхан шатанд тоон үзүүлэлтийг чухалчилж байсан нь зарим асуудлыг дагуулсан ч урт хугацаандаа чанарын үнэлгээгээр нарийвчлан шигших болсон нь бодит үр дүнд хүрч чадсаныг онцолж Монгол улс уг аргыг ашиглах замаар хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтойг дурдав. Мөн Монгол Улсаас БНСУ-д суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв Солонгос хэл, судлал, соёлын даяаршлын бодлогын талаарх хэлэлцүүлэгтээ БНСУ-ын туршлагаас харахад Монгол улс жижиг мэт санагдах зүйлсийг ч улс орны соёл, брэндийн хэмжээнд хөгжүүлэх боломжтой болохыг онцлон тэмдэглэв. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх асан Шин Сангюүн “Global Korea” , “Brain Korea” илтгэлийн хэлэлцүүлэгт Монгол Улс тэнцвэрт зуучлагч дипломат бодлогоо бэхжүүлэх, Улаанбаатарын хэлэлцээрийг тасралтгүй зохион байгуулж, тогтмолжуулж чанаржуулах, мөн байгалийн нөөц, онгон дагшин байгалиа түшиглэсэн урт хугацааны зөөлөн хүчний бодлогыг боловсруулж. хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлэв. https://www.faceook.com/reel/
2024년 국제학술 교류
Олон улсын Улаанбаатарын их сургууль БНСУ-ын Хангүг Гадаад хэлний Их Сургуулийн Хятад судлалын хүрээлэнтэй хамтран ” Зүүн Азийн соёл иргэншлийн босоо тэнхлэгийн судалгаа- Монгол дахь Монгол, Хятад, Вьетнам соёл иргэншлийн солилцооны судалгааны чиг хандлага” сэдэвт ОУ-ын ЭШ хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлын эхэнд Олон улсын улаанбаатарын их сургууль -ийн Солонгос судлалын хүрээлэн Korean Studies Center уг хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн хуралд хоёр сургуулийн эрдэмтдээс гадна, БНХАУ-ын Бээжингийн Боловсролын их сургуулийн профессор Ян Ванг, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар тун сонирхолтой илтгэл хэлэлцүүлж оролцогчдын анхаарлыг татлаа. Манай хүрээлэнгээс удахгүй Солонгос судлалын 8 дахь семинарыг зохион байгуулах тул та бүхэнд идэвхтэй оролцохыг хүсч байна
2023년 국제학술교류

























