Date: 2023-05-12
All-day event
Location: 국제울란바타르대학교 본관

БНСУ-ын Боловсролын Яамны “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс “Солонгос судлалын ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулна.

Хурлын зорилго:
Солонгос судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх, онол арга зүйн түвшнийг ахиулах, салбар бүрт гарсан ахиц дэвшил, цаашид хөгжүүлэх чиглэлийн талаар мэдлэг туршлагаа солилцоход оршино.

Иймд уг эрдэм шинжилгээний хуралд Солонгос судлалын салбар бүрийн эрдэмтэн багш, судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна. 

✅ Хэзээ : 2023.05.12(баасан), 10:00 цагт

✅ Хаана : ОУУБИС-ийн А501 тоот

✅ Бүртгэлийн холбоос: https://forms.gle/KBXHi6dv7yD1rNCc6