Энэ удаагийн Олон улсын ЭШХ-д БНСУ-ын Нисэхийн ИС, Ульсан ИС, Хангүг Гадаад хэлний ИС, Кёнхи сайбор ИС, Казакстан Улсын Сулейман Демирелийн ИС, Өвөр Монголын Багшийн ИС, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, МУИС, ХИС, ИЗОУИС, ҮБХИС, ОУУБИС, Тэрэлж боардинг сургуулийн профессор, судлаачид солонгос монголын эдийн засаг, аж үйлдвэрлэл, дижитал хөгжил, бодлого, шинэ туршлага технологи, нөүхау, хамтын ажиллагаа, аялал жуулчлал гэх мэт олон салбарын судалгаагаа биечлэн болон онлайнаар хэлэлцүүллээ.
Мөн тус төслийн хүрээнд өнгөрсөн жил орчуулагдан хэвлэгдсэн “Солонгосын эдийн засгийн хөгжил, энтрепренер сэтгэлгээ” номын зохиогч Ульсан ИС-ын хүндэт профессор Жу Жэ Ху оролцсон номын нээлт болж, монголын уншигчдад өөрийн сэтгэгдэл хийгээд номын ач холбогдлоосо хуваалцлаа. Энэхүү номын дээжээс МУ-д суугаа БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэг, их дээд сургуулийн номын сан, холбогдох тэнхимүүд, ШУА-ийн хүрээлэнгүүдэд үнэгүй түгээсэн.
Ирэх жил буюу 2025 онд тус хүрээлэнгээс уг хурлыг “Солонгос Монголын улс төр, гадаад харилцаа, ардчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд, солонгос судлалын эрдэмтэн, багш, судлаач та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.