Энэхүү хурлын эхэнд Олон улсын улаанбаатарын их сургууль -ийн Солонгос судлалын хүрээлэн Korean Studies Center уг хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн хуралд хоёр сургуулийн эрдэмтдээс гадна, БНХАУ-ын Бээжингийн Боловсролын их сургуулийн профессор Ян Ванг, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар тун сонирхолтой илтгэл хэлэлцүүлж оролцогчдын анхаарлыг татлаа.