Манай хүрээлэнгээс “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн 2023-2024 оны ажлын хүрээнд хийгдсэн “БНСУ-ын гадаадаас авах ажиллах хүчний бодлогын хэрэгжилтийн тухай судалгаа: Монгол ажилчдын жишээн дээр” нэг сэдэвт бүтээлийн ажлыг тус хүрээлэнд хүлээлгэн өглөө. Уг бүтээлийг БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургууль(한국외국어대학교)-ийн профессор, доктор Г.Мөнхнасан болон докторант Шинь Минь Сонь , МУИС-ийн БС-ийн профессор, доктор Н.Отгонсайхан нар хамтран бүтээсэн болно. Энэхүү судалгаанд БНСУ-ын гадаадаас авах ажиллах хүчний бодлого, хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг монголын ажиллах хүчний жишээн дээр шинжилж, шийдвэрлэх арга зам, боломжийг санал болгосон байна. Та бүхэн уг бүтээлтэй манай хүрээлэнд ирж танилцаж болохоос гадна удахгүй манай вэб хуудаст файл хэлбэрээр байрших болно.