ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс 2025.04.15-нд “Солонгосын дайн ба олон улсын харилцаа” сэдэвт солонгос судлалын 11 дэх семинарыг зохион байгууллаа. Тус семинарт ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн дорно судлаач, шинжлэх ухааны доктор, Академич Ц. Батбаяр уригдан ирж Солонгосын дайны түүх, үйл явдал, түүнээс улбаалсан олон улсын нөхцөл байдлын талаар мөн тус академийн Философийн хүрээлэнгийн Социологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор аман түүхч Д.Нарантуяа Солонгосын дайны дараа Монголд үйл ажиллагаа явуулж байсан Солонгос хүүхдийн сургуулийн үүх түүх, монгол багш ажилчдын дурсамж, баримт бичвэр, гэрэл зураг хийгээд тэмдэглэл захидал зэргийг багтаасан маш сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Солонгосын хойгийн хуваагдал хэмээх геополитик, улс төрийн ээдрээтэй байдал, түүний уршгаар бий болсон хэрэг, үйл явдлуудын талаар багш, оюутнууд, судлаачдад мэдлэг, мэдээлэл хүргэсэн чухал ач холбогдолтой семинар байлаа.

Манай дараагийн 12 дахь семинар ирэх намар 9 сард зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.