

ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэн, БНСУ-ын Боловсролын Яамны “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэвлэгдэн гарч буй цуврал 6 дахь бүтээл болох “БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР” ном хэвлэгдэн бэлэн боллоо.
МУИС-ийн дэд профессор Ж.Баттөр, ОУУБИС-ийн багш Д.Дашцэвэлмаа нарын хамтран бүтээсэн энэ номноос БНСУ-ын 12 ерөнхийлөгчийн түүхэн цадиг, үйлс бүтээл, хувь хүнийх нь болоод улс оронд нь тохиож байсан хүнд сорилтуудыг багтааснаас гадна БНСУ-ын улс төр, засаглалын түүх, Өмнөд Хойд Солонгосын харилцаа, бүс нутгийн бусад улс орнууд лугаа харилцаж ирсэн түүх, хурцадмал үеүд, дээд хэмжээний уулзалтууд, тэдгээрийн агуулга үзэл санааг уншиж мэдэх боломжтой.