Та бүхэндээ шинэ сарын мэнд хүргэе, ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс 2025.05.01-нд магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй залуу судлаачдын дунд “СОЛОНГОС СУДЛАЛ-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Уг хуралд ОУУБИС, ҮБХИС-ийн монгол, солонгос нийт 13 залуу судлаачид онлайн болон танхимаар Солонгос судлалын төрөл бүрийн салбарын хүрээнд илтгэлээ хэлэлцүүллээ. Шилдэг судалгааны ажлуудыг ТЭРГҮҮН, ДЭД, ГУТГААР мөн ТУСГАЙ БАЙР-р шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал болон хүрээлэнгийн бүтээлийн дээжээр шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр манай хүрээлэнгээс эрхлэн гаргасан “БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР” номын нээлт болж, зохиогчид энэхүү номын талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өглөө.