ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн 2025-2026 оны үйл ажиллагааны хүрээнд Солонгос орон судлалын магистрын хөтөлбөрийн тэтгэлэгийн ярилцлага зохион байгуулагдаж Солонгос, Монгол иргэншилтэй нийт 9 оюутан элсэж орсон байна. Солонгос орон судлал мэргэжлээр боловсролын зэрэг дээшлүүлэхээр зорьж байгаа залуу судлаач нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.