Солонгос судлалын хүрээлэнгийн “Их сургуулийг түшиглэн хилийн чанад дахь Солонгос судлалыг хөгжүүлэх төсөл”-ийн дөрөв дэх жил албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан ээлжит Солонгос судлалын семинарыг амжилттай зохион байгууллаа. “Солонгосын соёл” сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд ОУУБИС-ийн дэд профессор, доктор Б.Туяа “Солонгосын соёлын үйлдвэрлэлийн бодлого” сэдвээр, СУИС-ийн багш, доктор Д.Цэнгэл “Солонгосын кино үйлдвэрлэлийн бодлого” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
“Солонгосын соёлын үйлдвэрлэлийн бодлого” илтгэлд БНСУ соёлын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх болсон түүхэн нөхцөл байдал, уг бодлого ямар үе шаттайгаар хэрэгжиж, хөгжиж ирсэн талаар танилцуулав. “Солонгосын кино үйлдвэрлэлийн бодлого” илтгэлд БНСУ-д зохион байгуулагддаг олон улсын кино наадмаас улбаалан кино үйлдвэрлэлийн бодлого улс орны хэмжээнд ямар шат дараалал, бодлогын механизмтайгаар хэрэгждэг талаар сонирхолтой лекцийг хүргэлээ.
한국학연구원의 해외한국학중핵대학육성사업 4차 년도 개시와 함께 한국학 정기 세미나가 성공적으로 개최되었습니다. “한국의 문화”라는 주제 아래 진행 중인 프로젝트의 일환으로 마련된 이번 행사에서는 국제울란바타르대학의 B.Tuya(Ph.D.) 교수가 「한국의 문화산업 정책」을 주제로, 몽골예술문화대학교의 Tsengel(Ph.D) 교수가 「한국의 영화산업 정책」을 주제로 각각 발표를 진행하였습니다.
「한국의 문화산업 정책」 발표에서는 대한민국이 문화적 소프트 파워 전략을 추진하게 된 역사적 배경과 해당 정책이 어떠한 단계적 과정을 거쳐 실행·발전해 왔는지를 소개하였으며,「한국의 영화산업 정책」 발표에서는 한국에서 개최되는 국제영화제를 중심으로, 국가 차원의 영화산업 정책이 어떠한 절차와 정책적 메커니즘을 통해 구현되는지를 소개하는 의미 있는 시간이었습니다.





