Ном, сурах бичиг бүтээх

2026 оны СУРАХ БИЧИГ туурвих төсөл зарлагдлаа

Олон улсын Улаанбаатарын Их сургуулийн Солонгос судлалын хүрээлэн нь 2022 оноос эхлэн “Их сургуулийг түшиглэн хилийн чанад дахь Солонгос судлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Монгол дахь Солонгос судлалыг хөгжүүлэх суурийг бэхжүүлэх зорилгоор тус төслийн санхүүжилттэй 4 дэх жилийн сурах бичиг туурвих төсөл сонгон шалгаруулна.

1. Төслийн нэр: “Солонгосын соёл судлал” сурах бичиг 

2. Төслийн нийт төсөв: 21,200,000 төгрөг(НӨАТ багтсан)

3. Төсөл хэрэгжүүлэх нийт хугацаа : 2026. 01~2026.09

  • Эхийг боловсруулах: 2026.01-2026.06
  • Редакторлах, засварлах: 2026.07-2026.08
  • Хэвлэлтэд өгөх: 2026.09 

4. Төсөл хүлээн авах хугацаа: 2025. 12. 08 ~ 2026.01.04
5.  Сонгон шалгаруулалтын хариу: 2026 01. 09 өдрөөс хойш хувь мэйлээр зарлана. 

Төслийн маягт татаж авах: Төслийн маягт татах(монгол), 집필지원서(국문)

Төсөл илгээх цахим хаяг: koreanstudies@ulaanbaatar.edu.mn

Холбоо барих: 976) 8966-5072