Сэтгүүлийн танилцуулга
IUU Солонгос судлал сэтгүүл нь Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Тус сэтгүүл нь анх 2009 онд “UB Солонгос судлал” нэртэйгээр хэвлэгдэн гарч эхэлсэн бөгөөд өдгөө “IUU Солонгос судлал” нэрээр жилд нэг удаа тогтмол хэвлэгдэн гарч байна.
Сэтгүүл нь ISSN 3007-4754, E-ISSN 3105-8949 олон улсын бүртгэлийн дугаартай бөгөөд Солонгос хэл шинжлэл, утга зохиол, түүх, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, угсаатан зүй зэрэг Солонгос орон судлалын бүх чиглэлийн судалгааны өгүүллийг хүлээн авч нийтэлдэг.
Өгүүлэл хүлээн авах хугацаа жил бүрийн 5-р сарын 30 хүртэл үргэлжилдэг бөгөөд өгүүллийг хянан магадлах, редакторлах үйл ажиллагаа 7-р сарын 10 хүртэл явагдана. Сэтгүүлийн тухайн оны дугаар 9-р сард хэвлэгдэн гардаг болно.
Редакцын зөвлөл 편집위원회
Сэтгүүлийн редакцын дарга :
Доктор, проф, Кан Сонь Хуа(ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгийн захирал)
Зөвлөлийн гишүүд :
Доктор, проф. И Мёнми(БНСУ, Кёнбүг ИС)
Доктор, Ким Хёнү(БНСУ, Жусон ИС)
Доктор, проф. И Танми(ОУУБИС)
Доктор, дэд проф. Ж.Баттөр(ОУУБИС)
Доктор Д.Уртнасан(ШУА)
Өгүүлэл хэвлүүлэх журам татаж авах – 논문작성 규정 및 양식