Тус семинарт МУИС, Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Оюунцэцэг “Монгол улс, БНСУ-ын харилцаа шинэ шатанд(새로운 단계에서의 몽골과 한국의 관계)” болон Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Энхболд “Зүүн хойд Ази дахь Монгол улс, БНСУ-ын харилцааны зарим асуудал(동북아시아에서의 몽골과 한국의 관계)” сэдэвт илтгэлээ тус тус хэлэлцүүллээ.

Хоёр орны харилцааны стратеги түншлэлийн үйл явц, улс төрийн бодлого, эдийн засаг, худалдааны харилцаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хийгээд иргэд хоорондын харилцаа хэрхэн өрнөж буйг болон цаашдын түншлэлийг шинэ шатанд гаргахад анхаарах зүйлсийг хөндлөө. Мөн хоёр орны эдийн засгийн түншлэл байгалийн баялаг тэр дундаа газрын ховор элементийн салбарт өргөжин тэлж байгаатай холбогдуулан хоёр орны байр суурь, хамтын ажиллагаа, сорилт, боломжийг хэлэлцлээ.

Манай дараагийн 10 дахь семинар ирэх 2025 онд болох тул та бүхэнтэй шинэ онд эргэн уулзах ерөөл тавья.