Тус семинарт МУИС, Бизнесийн сургуулийн профессор, доктор Ц.Цэцэгмаа “Монгол улсын ажиллах хүчний гадаад шилжилт хөдөлгөөн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө”, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын их сургуулийн ахлах багш Шинь Минь Сонь “БНСУ-ын Гадаадаас авах ажиллах хүчний бодлого, хэтийн төлөв: Монгол ажилчдын жишээн дээр” сэдэвт илтгэлээ тус тус хэлэлцүүллээ.
Сүүлийн үед төр, хувийн хэвшил, олон нийтийн дунд халуун сэдэв болж буй ажиллах хүчний нөөц, шилжилт, дутагдал, гадаадын орнуудад ажиллаж амьдрах, эдгээрээс үүдэлтэй эдийн засагт үзүүлэх үр нөлөөг хөндсөн нь ялангуяа энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, багш оюутнуудыг сонирхлыг нэлээдгүй татсан юм.
Манай төслийн 3 дахь жилийн дараагийн семинарууд “Солонгос, Монгол хоёр орны олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, гадаад хэрэг” сэдвийн дор ирэх 11 сараас эхлэн явагдах тул та бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна.