Төслийн 2 дахь жилийн үйл ажиллагааны хүрээнд бид солонгос хэл, соёл, судлалын бакалавр, магистрын нийт 28 оюутанд сургалтын 100% тэтгэлэг олгох, Солонгос, Монголын эдийн засгийн салбарын 4 удаагийн семинар, “Солонгос-Монголын эдийн засаг болон аж үйлдвэрийн хөгжил” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, 『IUU Солонгос судлал』 сэтгүүлийн 6 дахь дугаарыг эрхлэн гаргах, 『БНСУ-ын гадаадаас авах ажиллах хүчний бодлогын хэрэгжилтийн тухай судалгаа: Монгол ажилчдын жишээн дээр』 нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тус хүрээлэнгийн номын сангийн фонтод 200 гаруй монгол, солонгос хэл дээрх ном, сэтгүүл, сурах бичгийг нэмэх, 『Солонгос судлал』 сурах бичиг зохиох, Зүүн Хойд Азийн Түүхийн сантай хамтран ЕБС-ийн түүх нийгмийн багш нарт зориулсан семинар, БНСУ-ын Гадаад судлалын ИС-тай хамтран “Зүүн Азийн соёлын солилцоо” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт нэлээдгүй олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Ирж буй 11 сараас эхлэн манай төслийн 3 дахь жилийн үйл ажиллагаа “Солонгос- Монгол хоёр орны улс төр, гадаад харилцаа, ардчилал” сэдвийн хүрээнд явагдах тул солонгос судлалын судлаач, эрдэмтэн, багш нар та бүхнийг идэвхтэй оролцож, эрдмийн ажилдаа бас нэг шинэ хуудас нэмэхийг уриалж байна.