Семинарыг нээж ОУУБИС-ын ерөнхий захирал Кан Юу Ёль, Зүүн Хойд Азийн Түүхийн Сангийн ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Нам Сан Гү нар нээж үг хэллээ. БНСУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон өөрийн биеэр хүрэлцэн ирж, баяр хүргэхийн ялдамд цаашид боловсрол, эрдэм шинжилгээний салбарт онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
БНСУ-ын Зүүн Хойд Азийн Түүхийн Сан, Хангүг Гадаад хэлний их сургууль болон ШУА-ийн Түүх, Угсаатны Зүйн Хүрээлэн, МУИС, ОУУБИС-ийн эрдэмтэн судлаачид Солонгос, Монгол хоёр орны шинэ болон орчин үеийн улс төр, түүх, нийгэм, соёлын харилцааны талаарх сонирхолтой судалгааны ажлаа танилцуулсан энэ жилийн семинарт нийслэлийн 8 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн 40 гаруй багш нар оролцлоо.