2026.04.28-ны өдөр Солонгос судлалын хүрээлэнгийн XV дахь семинар “Соёлын шилжилт ба үе залгамжлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Эхний илтгэлийг Сити их сургуулийн ахьсан түвшний сургуулийн багш, доктор, дэд профессор Б. Мөнхцэцэг “Монгол Солонгос үндэсний хувцасны хамаарал: Хүннүгээс Юуан гүрэн хүртэл” сэдвээр хүргэсэн ба Монгол, Солонгосын Хүннүгийн үеэс Юань гүрний үе хүртэлх урт хугацаанд хувцасны соёл хэрхэн тархаж, өөрчлөгдөн талаар танилцуулав. Түүнчлэн Монголын уламжлалт хувцас болох “дээл (deel)” болон Солонгосын Корё, Чосоны үеийн хувцасны хэлбэр хийцийн бүтцийн төстэй байдал, мөн Монгол хэв маягийн хувцас Солонгосын хойгт үзүүлсэн нөлөөллийн талаарх дүн шинжилгээ нь судлаачдын анхаарлыг татаж байна.

Хоёрдугаар илтгэлийг Сүншил их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Сун ЖиЮүнь ’19-20-р зууны эхэн үеийн Английн дипломатчид ба миссионеруудын соёлын өвийн цуглуулга” сэдвээр Жусоны үеэс эхлэн Их Британи улс, Солонгос улс хоорондын харилцааг цаг үеэр нь авч үзэж, 1880–1920-иод оны үед Британичууд Солонгосын соёлын өвийг цуглуулсан байдлын талаар танилцуулав. Тухайлбал William George Aston, William Richard Carles, Thomas Watters, Charles William Campbell зэрэг дипломатчид болон миссионеруудын Солонгостой холбоотой эд өлгийн цуглуулга эдүгээ British Museum, British Library, Victoria and Albert Museum, Royal Botanic Gardens, Kew, Cambridge University Library, Pitt Rivers Museum -д хадгалагдаж байгаа талаар танилцууллаа. Хуралд нийт 40 орчим хүн оролцож илтгэгчдээс сонирхсон асуултаа асуусан үр өгөөжтэй хурал боллоо.