2023 Түүх, нийгмийн багш нарт зориулсан сургалт семинар

ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэн, БНСУ-ын Зүүн Хойд Азийн Түүхийн Сан(동북아역사재단)-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ЕБС-ийн түүх, нийгмийн багш нарт зориулсан 2023 оны семинар “Чосөнъ ба Монголын түүх, соёлын харилцаа” сэдэв дор амжилттай явагдлаа.

Семинарыг нээж ОУУБИС-ын ерөнхий захирал Кан Юу Ёль, Зүүн Хойд Азийн Түүхийн Сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Чан Вонь Сам, БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ы зөвлөх Ким Чоль Сан, Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин нар мэндчилгээ дэвшүүллээ.

БНСУ-ын Зүүн Хойд Азийн Түүхийн Сан болон ШУА-ийн Түүх, Угсаатны Зүйн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Чосөнъ, Монгол хоёр орны улс төр, түүх, нийгэм, соёлын харилцааны талаарх сонирхолтой судалгааны ажлаа танилцуулсан энэ жилийн семинарт нийслэлийн 8 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн 45 багш оролцлоо.