ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг 『IUU СОЛОНГОС СУДЛАЛ 』 эрдэм шинжилгээний сэтгүүл энэ жил БНСУ-ын “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд судалгаа, шинжилгээний өгүүлэл хүлээн авч, үүнээс шилдэг бүтээлийг шалгарууллаа. Нийт 20 гаруй бүтээл ирсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад хууль, эдийн засаг, гадаад худалдаа, түүх, угсаатны зүй, уран зохиол, нийгэм, соёл, боловсрол гэх мэт өргөн цар хүрээг хамарсан нь онцлог байлаа.

Шагналт байранд орсон дараах багш, судлаач нартаа баяр хүргэхийн ялдамд, солонгос судлаач та бүхнийг ирэх жилийн сэтгүүлд хүчээ сорихыг урьж байна.

Тэргүүн байр

Д. Уламбаяр(Хүмүүнлэгийн Ухааны ИС): “Монгол улс, БНСУ-ын стратегийн түншлэлийг газрын ховор элементийн салбар дахь хамтын ажиллагаагаар өргөжүүлэх нь”

Дэд байр

Ц.Булган, Л.Одончимэг(Отгонтэнгэр ИС): “한국어와 영어을 동시에 배우는 다중언어 몽골인 학습자가 겪는 어려움과 개선 방안-항공서비스학과 학생들을 중심으로”

Г.Мөнхнасан(Хангүг Гадаад Хэлний ИС): “БНСУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх судалгаа”

Тусгай байр

Б.Пүрэвсан(Олон Улсын Улаанбаатарын ИС): “Солонгосын яруу найраг дахь авиа дуурайх, дүрслэх үгийн хэрэглээ-Юнь Дунжү зохиолчийн жишээгээр”