2023.02.08

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн “Их Сургуулийн Түшиглэн Солонгос Судлалыг Хилийн чанадад Хөгжүүлэх Төсөл”-ийн хүрээнд Солонгос судлалын анхдугаар семинар “Монгол дахь Солонгос хэлний боловсролын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр 2023 оны 02-р сарын 08-ны өдөр ОУУБИС-ийн А байрны 403 тоотод амжиллттай зохион байгуулагдлаа.

Тус семинарыг Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн ерөнхий захирал Кан Юу Ёль нээж үг хэлэв.

Анхдугаар семинар нь Монгол дахь Солонгос хэлний боловсролын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд ХИС-ийн доктор(Ph.D), профессор Д.Эрдэнэсүрэн ‘Монголын их дээд сургуулиудын солонгос хэлний боловсролын өнөөгийн байдал, чиг хандлага’, ОУУБИС-ийн багш, Сөүлийн үндэсний их сургуулийн докторант Б. Алтай ‘Монголын ЕБС-ийн солонгос хэлний сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, чиг хандлага’ сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

Манай Солонгос судлалын хоёрдугаар семинар 2023 оны 03-р сарын 15-ны өдрийн 16:00 цагт  танхим болон онлайнаар зэрэг явагдах ба танхимаар ОУУБИС-ийн А байрны 403 тоотод болно. Та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Солонгос судлалын нэдүгээр семинарын материалыг татаж авах :